МҮОНТ-ээс хоёр сарын турш зохион байгуулсан “Шинэ цаг” яруу найргийн уралдаант нэвтрүүлэг шилдгүүдээ өчигдөр шалгарууллаа. Оролцогчид бүлэгт хуваагдан, шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу шүлэг бичжээ. Сэдэв бүрт өгсөн онооны нийлбэрээр эцсийн дүнг гаргасан бөгөөд “Шинэ үнэр” бүлгэм 107 оноогоор тэргүүлж, яруу найргийн антологи 1000 хувь хэвлүүлэх эрхээр шагнуулжээ.
Удаах байруудад “Дэд хувьсгал” 106, “Тэнгэр мэт цул” 97 оноогоор шалгарч, бүлгэмээрээ яруу найргийн антологи 500, 300 хувь хэвлүүлэхээр болсон байна. Түүнчлэн энэ нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр оролцсон “Оюутолгой” ХК, “Дельта” констракшнаас зарласан яруу найргийн уралдаанд хоёуланд нь Г.Баяр шалгарч, нэг сая төгрөгөөр номоо хэвлүүлэх эрх болоод 100 долларын эзэн болжээ.
Л.АРГАМЖИН