Дуртай амттан: Молоко
Хоч: Дэлдэн боохой
Хөвсгөл аймгийн унаган хүү, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол дэлдэн чихтэй байсан болохоор ийм хочтой болжээ. Түүнийг бага байхад элдэв төрлийн амттан ховор байсан болоод ч тэр үү молоконд “нугасгүй” дуртай байжээ. Дангаар нь ч хамаагүй “туучихдаг” байсан гэнэ. Олон нийтийн ажил, урлагийн тоглолтод идэвхтэй оролцдог байсан учраас жил бүрийн шинэ жилээр Д.Цоодол ах чухал дүр бүтээдэг байв.
Сансрын нисэгч, Жангар, алт, мөнгөн өвгөн гээд янз бүрийн дүрд хувирч явсан ч тоглолт хөтлөх авьяасгүй байсан хэмээн тэрбээр дурссан. Хөвсгөлийн хөвгүүд багаасаа л загасчилж сурдаг. “Дэлдэн боохой” ч гэсэн хичээл тасалж загасанд яваад багшдаа шилбүүрдүүлэн буцаж байсан удаатай гэнэ. Багадаа тэрбээр согтуу хүн, харанхуйгаас л их айдаг байжээ.