Дуртай амттан: Хөлдөөсөн аарц
Хоч: Монтоошко
Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяаг бага байхад нь “монтоошко” хэмээн хочилдог байжээ. Жаахан монхордуу хамартай байсан болохоор үеийнхэн нь ийн нэрийдсэн аж. Дуучин бүсгүй багаасаа л сургуулийнхаа найрал дууны хамтлагт орж, аливаа тоглолтод хамгийн идэвхтэй оролцдог байж.
Тэрбээр шинэ жилийн багт наадмаар туулай, үнэг болж хувирч байсан гэнэ. Б.Сарантуяа эгч бусад охины адил харанхуйгаас хамгийн их айдаг байжээ.