Дуртай амттан: Мандарин
Хоч: Гавал
Бага ангийн сурагч Ану охин нэг өдөр ээж дээрээ уйлсаар хүрч иржээ. Ангийнхан нь түүнийг “гавал” гэж хочилсонд тэр гомдсон байж. Энэ тухайгаа өөрөө сайн санадаггүй ч ээж нь дурсан ярих дуртай. Тухайн үед жимс ховор байсан болохоор жаахан охин байхаасаа мандаринд дуртай болжээ.
Ану цэцэрлэгт байхдаа багт наадмаар туулай болдог байсан бол ХБК-ийн сурагч болсноосоо хойш төрөл бүрийн зохиом жит хөтөлбөрт олон удаа оролцжээ. Багаасаа тоглож өссөн болохоор чихмэл бам барууштаа тэр хамгийн их хайртай. Угаасаа аймхай хүүхэд байсан болоод ч тэр үү Ану харанхуй, бас хорхой шавьжнаас айдаг байжээ. Одоо ч гэсэн аалз харахаараа эвгүйцдэг хэ вээрээ гэнэ.