Хорин гурван настай Нгуен Тхи Фуонг хэдхэн өдрийн дотор хөгширч, яг л эмээ шигээ харагдах болжээ. Харшлын гаралтай өвчний улмаас олон жил шаналсан тэрбээр тан уусан гэнэ. “Би далайн гаралтай хоол хүнснээс харшилтай юм. 2008 оноос өвчин минь сэдэрч, эмийн сангаас тан авч уусан.
Гэтэл улам дордож, арьсаар дүүрэн юм туурчихсан. Тэгээд эмчид хандсан ч тусыг олоогүй. Арьс минь бага багаар унжиж, хөгширч байгаагаа мэдэрч эхэлсэн. Сүүлийн үед хөгш рөлт хурдан явагдаж байна” хэмээн ярьсан 23 настай Нгуен өдгөө ийм болжээ.