Улсын филармонийн концертийн их танхимд ороход тайзнаа төгөлдөр хуурч бүсгүй намуухан аялгуу тоглож, үзэгчид Ференц Листийн “Санаашрал”-ыг амьсгаа даран чагнаж байлаа. Өнгөрсөн баасан гаригт Унгарын хөгжмийн суут зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Фе ренц Листийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан “Хаан хөгжмийн үдэш” тоглолт болж, сонгодог хөгжмийг бишрэн сонсогчид хаан хөгжмийн хатан аялгуунд уярч нэгэн оройг өнгөрөөв.
Аравдугаар сарын 22-нд тохиодог хөгжмийн зохиолчийн төрсөн өдөрт зориулж, түүний дурсгалыг хүндэтгэсэн уг тоглолтыг Хөгжим бүжгийн коллежийн мэргэжлийн тө гөлд өр хуурын тэнхимээс зохион байгуулсан юм. Тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Б.Ариунаа, Н.Мөнхтуяа, Т.Отгонжаргал, Ш.Гуль файруз, Г.Ганчимэг, Ц.Мяг мар цэрэн, Ч.Тунгалаг, Д.Бурмаа, Д.Нарантунгалаг, Д.Тунгалаг нар Ференц Листийн “Санаашрал”, “Оберманы хөндий”, “Ла-Кампанелла”, “Полонез”, “Ойн шуугиан”, “Тайтгарал”, II концерт зэрэг төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг эгшиглүүлэв.
Дэлхийн суут хөгжмийн зохиолчийн бүтээлээр сонор мялаасан хөг жимчдийн ур чадварыг үзэгчид өндрөөр үнэлж, тэднийг алга ташилт, цэцгийн баглаагаар шагнасан. Уг тоглолтын орлогыг хавдраар шаналж буй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивласан юм.
Х.УЯНГА