Дэлхий дээрх хамгийн том биетэй сүүн тэжээлтэн бол заан. Африкийн, Азийн гэсэн хоёр төрлийн заан байдаг бөгөөд хар тивийнх нь биеэр арай том. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд 600.000 заан амьдарч байна. Нас бие гүйцсэн заан дунджаар 12 тонн жинтэй. Заан үр төлөө 22 сар тээдэг. Дөнгөж төрсөн тугал нь дунджаар 120 кг жин татдаг. Зааны сүргийг эмэгчин нь толгойлдог буюу эхийн эрхт ёстой.
Энэ амьтан дунджаар 60 наслах бөгөөд 15 жил сүрэгтэйгээ амьдраад өрх тусгаарлан явдаг. Аварга биетэй заан ердөө дөрвөн шүдтэй. Нэг шүд нь 25 орчим см. Африк зааны чихны урт хоёр метр, өргөн нь дөрвөн метр. Зааны хошуу 4000 булчинтай. Биеийн жингийнх нь 10 хувийг цус эзэлдэг. Өдөрт 300 кг өвс, навчаар хооллодог заан 16 км/цаг хурдалдаг. Зүрхний цохилт нь минутад 25-30. Биеийн дулааны хэм нь 37.