Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 19 дэх уралдаан өнөөдөр Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. 1993 оноос хойш нийслэлийн сур гуулийн сурагчдын дунд зохион байгуулах болсон эл уралдааныг 2005 оноос хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит болгожээ. Энэ жилийн уралдааны эхний буюу дүүргийн хэмжээний шалгаруулалт аравдугаар сарын 12-14-нд болж есөн дүүргийн 97 сургуулийн 10 мянга гаруй хүүхэд оролцсон байна.
Өнөөдөр, маргааш болох шилдгүүдээ шалгаруулах тоглолтод нийслэлийн 20 сургуулийн 2700 орчим хүүхэд, Дархан-Уул аймгийн найрал дууны нэг хамтлаг оролцох аж. Найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааны шүүгчээр нийслэлийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Мэндсайхан, хөгжим судлаач Ч.Буянхишиг, СУИС-ийн багш Н.Эрдэнэтуяа, хөгжмийн зохиолч Т.Энхбаяр, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн н.Олоннэмэх, нарийн бичгээр НСУГ-ын мэргэжилтэн С.Дэлгэрмаа нар ажиллана.
Ж.СЭЛЭНГЭ