Яруу найрагчдын шинэ үе бий болж байгаа өнөө цагт төрөл бүрийн уралдаан, наадам зохион байгуулж тэднийг хурцлах нь зүйтэй хэмээн ахмадууд үзэж буй. Тиймээс Монголын зохиолчдын эвлэл www. mminfo.mn цахим хуудастай хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн уралдаан зарлажээ. Уралдаанд нэг найрагч хэдэн ч шүлгээр өрсөлдөж болно. Харин сэдэв нь эх орон, тусгаар тогтнол, Монгол Улсын мандан бадрал, хөгжил цэцэг лэлтийн тухай өгүүлсэн байх учиртай. Шүлгийг mminfomn@ yahoo.com хаягаар арваннэгд үгээр сарын 6 хүртэл хүлээн авч цахим хуудастаа хэвлэх аж. Шилдгүүдийг ирэх сарын 25-нд тодруулах ба уралдааны тэргүүн байрт шалгарсан яруу найрагчийг ардын уран зохиолч Д.Пү- рэвдоржийн дөрвөн ботиор, дэд байр эзэлсэн яруу найрагчийг Эрнст Мулдашевийн “Бурхдын хотын эрэлд” цуврал номоор шагнах юм байна. Дашрамд дуулгахад, яруу найргийн наадмын шилдгийг хэн нэгэн хүн биш олон нийтийн санал асуулгаар тодруулах юм.