Монголын “Оригами” төв, Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэг хамтран зохион байгуулж буй “Оригами-2011” үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийнэ. Боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой, Нийслэлийн өдөр, Оригами төвийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй үзэсгэлэнд Японы “Оригами” холбооны тэргүүн Охаши Акира болон Японы Оригамийн холбооны сургагч багш нар оролцож сургалт явуулна.
Мөн Баянзүрх дүүргийн 3, 52, 21, 59, 115, 50, 63, 64, 61, 62, 45, 122 дугаар цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 411 дүгээр хүүхдийн хорих анги, Баянзүрх дүүргийн мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай 55 дугаар сургууль, сонсголын бэрхшээлтэй хүүх дийн “Тэнгэрлэг охид, хөвгүүд” клубийн сурагчид оролцож бүтээлээ дэлгэнэ. Тэд 1000 цаасан шувуу хийж, үе тэнгийн найз нартаа бэлэглэх гэнэ. Үзэсгэлэн гурав хоног үргэлжилнэ
Ж.СЭЛЭНГЭ