Нью-Йоркийн Томпкинсийн талбайд жил бүр зохион байгуулдаг “Нохдын Хэллоуин парад” болов. 500 орчим нохой эздийнхээ хамт элдэв дүрд хувиран Томпкинсийн талбайд өнжсөн тухай “Telegraph” мэдээлэв.
21 дэх удаагаа зохион байгуулсан уг наадмын үеэр хамгийн өвөрмөц дүрд хувирсан нохойг шалгаруулж сая ам.доллараар шагнасан бөгөөд сүйт бүсгүй мэт хувцасласан бульдог тэргүүн шагнал хүртсэн байна. Энэ жил оролцогчдын дийлэнх нь дуучин Лэди Гагагийн дүрд хувирсан гэнэ