Хэллоуины баярыг тохиолдуулан “Биллбоард” сэтгүүл уншигчдынхаа дунд бүх цаг үеийн хамгийн аймаар төрхтэй уран бүтээлчийг тодруулах санал асуулга явуулснаа дүгнэв. Сая гаруй саналын үр дүнд рок дуучин Мэрилин Мэнсон тасархай тэргүүлж, поп дуучин Лэди Гага удаалжээ.
“Мэрилин яг л харь гаригаас ирсэн яргачин шиг харагддаг. Япон кабүки нар шиг нүүрээ будаж, элдэв гаж хувцас сонгодог тэрбээр тайзан дээр өт идсэн тохиолдол бий” хэмээн уг сэтгүүлд онцолсон байна. Харин Лэди Гага тайзан дээр цус асгаруулж, яг л харь гаригийн хүн шиг биеэ авч явдаг гэх шалтгаанаар аман хүзүүдсэн аж. Уг жагсаалтын эхний аравт Оззи Осборн, Элис Купер, Роб Зомби нарын рок од болон реппер Тайлер Креатор нар багтжээ.
Т.ЖИГҮҮР