Монголчуудыг талын салхи шигээ задгай сайхан дуулдаг хэмээдэг. Орчин цагийн монголчууд байгалийн сайханд, задгай “театр”-т тэр бүр дуулах боломжгүй болсон ч караокед орж, стресс юугаа тайлах болсон. Караоке стрессээ тайлахад тустай болохыг сэтгэл судлаачид баталжээ.
Караоке нь 1970-аад онд Японд үүссэн. Караоке гэдэг нь кара буюу японоор хоосон, оке буюу оркестрийн эхний үеэс бүтжээ. Караокед очсон хүмүүс эхэн үедээ магнитофоны хальсанд бичсэн бичлэг тавин дуулдаг байжээ.
Харин караокед зориулсан анх ны төхөөрөмжийг 1971 онд хөгжимчин Дайсүке Иноүэ бүтээж, баталгаажуулсан бол “AudioSynTrac and Numark Electronic” компани олон улсад түгээхэд чухал үүрэг гүйцэтгэж, караоке тоглуулагч бүтээж, борлуулсан аж.