Монголын эзэнт гүрний үед хэрэглэж байсан төрийн пайз олон төрөл байдаг тухай бичиг сударт тэмдэглэн үлдээсэн ч өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн нь цөөхөн. Үүний нэг нь Монголын үндэсний музейн давтагдашгүй, нэн ховорт тооцогдох хүрэл пайз юм.
XIII-XIV зууны үед хамаарах дугариг хэлбэртэй эл пайз 11 см диаметртэй, 12.5 см өндөр, 220 гр жинтэй. Ар, өвөр талдаа бичээстэй ба нүүрэн талд нь “Зар тунхаг магадлах” хэмээх зарлигийг дөрвөлжин, төвд, монгол бичгээр цоолборлон бичжээ. Ард талд нь хятад ханзаар зургаагийн тоог тэмдэглэсэн байна.
Цутгуурын аргаар бүтээсэн хүрэл пайз сэнжтэй бөгөөд үүнийх нь дор далавчаа дэвж буй шувууны дүрс бий. Энэ пайзыг хэн урласан тухай тодорхой мэдээлэл байдаггүй аж.
Ж.СОЛОНГО