“Mongolian music” продакшнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian music video awards” наадам энэ сарын 26-нд боллоо. Монголын рок, попын видео клипийн шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү арга хэмжээнд энэ жил 50 гаруй студи, продакшны 160 гаруй бүтээл өрсөлдсөнөөс шинэлэг санаа, өнгө төрх, ур чадвар, хөдөлмөрөөрөө ялгарч чадсан 15 клипийг шилдгээр шалгаруулав. Клипний “мангас”-уудыг танилцуулъя.
ШИЛДЭГ САНАА: -“Моханик” “Будагчин”
ШИЛДЭГ ПРОДЮСЕР: -“Sweetymotion” хамтлаг “You аre so sexy”
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ: -Д.Болд -”Хээрийн салхитай аялгуу”
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ: -“Lemon” продакшн, Л.Лхагвадорж “Киви” хамтлагийн Ука “Би нисмээр байна”
ШИЛДЭГ ЗУРААЧ: -”Sweetymotion” хамтлаг “You аre so sexy”
ШИЛДЭГ ГРАФИК ЭВЛҮҮЛЭГ: -”Гурван охин” “Hot disco”
ШИЛДЭГ ДЕБЮТ: -”Uvertura” “Цагийн аяс”
ШИЛДЭГ ДҮР БҮТЭЭЛТ: -“Sweetymotion” “You аre so sexy”
ШИЛДЭГ ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ: -“Anemone” “Хаврын хайр”
ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН КЛИП: -Бажи, Ч.Цэлмүүн “Хол зай”
ПОП, R&B ХАМТЛАГ, ДУУЧДЫН ШИЛДЭГ КЛИП: -Д.Болдын “Хээрийн салхитай аялгуу”
ХИП ХОП ХАМТЛАГ, ДУУЧДЫН ШИЛДЭГ КЛИП: -“Ice Top” “Харьд байгаа монголчууд”
РОК, АЛЬТЕРНАТИВ ХАМТЛАГ ДУУЧДЫН ШИЛДЭГ КЛИП: -“Моханик” “Будагчин”
СОНИРХОГЧДЫН ШИЛДЭГ ВИДЕО КЛИП: -“L-boys” “Хайрлах хүсэл”
ЭЛЕКТРО ХӨГЖМИЙН ШИЛДЭГ КЛИП: -“Catwalk” “One night stay”
А.АМИНА