ӨАБНУ-ын Кейптаун хотыг 2014 оны дэлхийн загварын төвөөр сонгожээ. Тус улсын Соёлын яамны сайд Пол Машатиле “Манай хот Африкийн улсуудаас анх удаа энэхүү хүндтэй үүрэг, хариуцлагыг хүлээх болсон нь африкчуудын бахархал” хэмээжээ.
Хар тивийн 55 томоохон хотоос шалгарч, тухайн жилийн дэлхийн загварын төвөөр сонгогдсон Кейптаун ВВС-гээс гаргасан зайлшгүй очиж үзэх ёстой 50 газрын дөрөвдүгээрт бичигдсэн юм.
Ц.ЭРДЭНЭ