Энэтхэгийн Ассам мужийн Каримганж дүүрэгт амьдардаг 120 настай Хази Абдула Ноор хоёр дахиа гэрлэснээр дэлхийн хамгийн хамгийн жагсаалтад нэрээ бичүүлжээ. Өвөөгийн хань нь 2005 онд өөд болсон учраас хоёр дахиа гэрлэсэн нь энэ.
Тэрбээр хоёр хүү, дөрвөн охины ач, зээ нийлсэн 120 гаруй гишүүнтэй өнөр бүлийн тэргүүн. Түүний сонгосон 60 настай эхнэр нь мөн л ханиасаа хагацсан нэгэн бөгөөд үр хүүхэдгүй гэнэ.