БОАЖЯ өнгөрсөн зургадугаар сард хойд, өмнөд хөрштэйгөө хамтран “Их цайны зам” аяллын төсөл хэрэгжүүлэхээр болсон. XVII-XIX зууны үеийн Ази, Европыг холбосон худалдааны томоохон зам, бүс нут гийг жуулчдад нээлттэй болгох зорилготой энэ төслийн анхны аялагчид БНХАУ, Монгол, ОХУ-ын нутгаар үргэлжилдэг Цайны замын бүдгэрсэн жимээр хагас сарын хугацаанд аялах юм.
Аялагчид одоо Монголын нутгаар дайран өнгөрч байгаа бөгөөд тэдэнд зориулан “Монголчууд ба цайны зам” үзэсгэлэнг дэлгэжээ. Уг үзэсгэлэнд Бээжингийн Цайны замын музейд ч байхгүй ховор сонин үз мэр, тухайлбал хунзтай цай, тухайн үед хэрэглэж байсан цайны сурталчилгааны хуудсыг дэлгэсэн нь ОХУ, БНХАУ-ын судлаачдын сонирхлыг татлаа. Аялагчид Монголын нутгаар тав хоног аялаад, ОХУ-ын Буриадыг зорино.