Дэлгүүрээс хамгийн их хулгайлдаг бүтээгдэхүүн бяслаг гэнэ. Хүнсний дэлгүүрээс хулгай хийдаг “жижиг”-үүд бяслагт дуртай хэмээн Британийн Жижиглэнгийн худалдаа судлах төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Тэд 43 орны 2000 гаруй худалдааны төвд судалгаа хийсний дүнд хулгайлсан нийт бараа бүтээгдэхүүний гурван хувийг зөвхөн бяслаг эзэлж бай гааг тогтоожээ.
Тус төвийн захирал Жошуа Бэмфилдийн мэдээлснээр бяслаг хамгийн их “эрэлттэй” байдаг нь үнэтэй шууд холбоотой гэнэ. Түүнчлэн төрөл бүрийн мах, махан бүтээг дэхүүн, шоколад, архи, хүүхдийн тэжээл хулгайчдын “харааг булаадаг” нь судалгаагаар батлагдав.
Э.ХАНА