Африкийн эмч нар ийнхүү мэдээлсэн байна. Гурван нас хүртлээ ээжийнхээ өвөрт эсвэл дэргэд нь унтсан хүүхдийн зүрхний үйл ажиллагаа харьцангуй сайн байхаас гадна айдас, түгшүүрийг мэдэрдэггүй аж. Орчин үед ээж, аав нар хүүхдийг тусад нь өөр өрөөнд унтуулах болсноор ямар нэг сөрөг нөлөөтэй гэж профессор Нильс Брегма ярьжээ. Түүний хэлснээр энэ насандаа хүүхэд их зүүдэлдэг бөгөөд үүнээсээ болж бие нь тавгүйрхэх нь элбэг гэнэ.