Дэлхийн хэмжээний чадалтай олон уран бүтээлчийг төрүүлсэн Оросын алдарт Их театр зургаан жилийн их засвар, сэргээн босголтын дараагаар үүд хаалгаа нээлээ. ЮНЕСКО-гийн өв соёлын бүртгэлд багтсан тус театрын гол байгууламжийг II Николай хааны үед байсан шиг нь сэргээн засварласан байна. Тэрхүү байгууламжид гадаад, дотоод засал хийснээс гадна дээш, доош нь сунгахад нийт тэрбум ор - чим ам.доллар зарцуулжээ.
Газар доорх байгууламжид цайны газар, агуулах байрлахаас гадна найрал дуу, оркестрийн сур гуулилалт хийх аж. Түүнчлэн Бетховений танхим нээжээ. Харин гол танхимын суудлын тоог цөөлж, илүү тав тухтай орчинг бүрдүүлсэн аж. Театрын хонгил, гол танхимын гэрэлтүүлэгт Н.Романовын үед хэрэглэж байсан чамин хуучны бүрхүүлийг сонгожээ. Мөн хөшиг дээрх алх, хадуурыг ОХУ-ын Төрийн далбааны бүргэдээр сольсон байна.
Үүнээс гадна оркестрийн зэмсгүүд, уран бүтээлчдийн хувцас болон тайзны хэрэгсэл гээд бүх зүйлийг шинэчилсэн гэнэ. 1825 үүд хаалгаа анх нээсэн энэхүү театрын түүхээс сөхвөл нэлээд хэдэн удаа шатаж байсан “галын харшилтай” юм билээ.