Эмэгтэйчүүд л зөвхөн бүсэлхийн хэмжээндээ анхаарах ёстой биш аж. Эрчүүд ч гэсэн үе үе бүсэлхийн тойргоо хэмжих нь эрүүл мэндэд тустай төдийгүй хөдөлгөөнд оролцдоггүй зарим булчинг агшаах ашиг тустай хэмээн АНУ-ын хоол судлалын ассиоциацаас мэдээлжээ. Ялангуяа эрчүүд бүсэлхийн тойргийн хэмжээ, цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, холестерин, жингээ мэдэж байх шаардлагатай гэнэ. Дундаж насны эрчүүдийн бүсэлхийн тойрог 100 см-ээс илүү байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө хэмээн шинжээчид анхааруулж байна. Хэвлийн жингийн илүүдэл нь биеийн аль нэг хэсэгт дарамт үзүүлж нөлөөлж байдаг учир эрчүүдэд чихрийн шижин, зүрхний шигдээс болон зарим хорт хавдар үүсэх урьдач нөхцөл болдог гэнэ. Бүсэлхийн таргалалт нь дотоод эрхтэний өөхлөлт үүсэхэд нөлөөлдөг байна.