Израилийн генетик судлаач Авигдо Каханер ширхэг ч өдгүй тахиа гарган авчээ. Тахиаг “нүцгэлсэн” тэрбээр “Ийм тахиа маш хурдан өсөж, таргалдаг. Таргална гэдэг өөхөн давхарга үүснэ гэсэн үг биш. Тиймээс махны чиглэлээр үржүүлэхэд ашигтай” хэмээжээ.
Тахианы аж ахуй эрхлэгчид тахиаг халууцахаас сэргийлж, сэнс тавих хэрэггүй боллоо гэж тэрбээр мэдээлжээ. Дашрамд өгүүлэхэд, тахианы өд хосоо сонгож, нөхөн үржихэд нь хамгийн чухал нөлөөлдөг юм байна.