Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар хамгийн сүүлд “Тэнгэрийн хүү” жүжгээ амжилттай тоглуулаад байгаа. Жил бүрийн “Гэгээн муза” наадмын хүчтэй өрсөлдөгчдийн нэг болдог тэрбээр хувийн амьдралаа ч дориун товхинуулж яваа. Саяхан болсон жүжгийн анхны тоглолтод зочилсон түүний гэргий Л.Гантуяа нэлээд том гэдэстэй болсон харагдана билээ.
Тэгэхээр дөрвөн хүүхдийн аав байсан жүжигчин, найруулагч Н.Наранбаатар тун удахгүй тав дахь хүүхдээ тосон авах гэж буй бололтой. Түүний гэргий Л.Гантуяа СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимд багшилдаг ба дайчин, шургуу, чадалтай багш хэмээн оюутнууд үнэлдэг юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ