Зургаан хүүхэдтэй өнөр өрхийн тэргүүлэгч Брэд Питт сайн аав аж. Хүүхдүүд нь олон цагийг компьютер тоглоомд зарцуулж байгаад санаа зовсон тэрбээр компьютероо нуучихаж.
Гэтэл хүүхдүүд нь гомдоллож гэрт нь бяцхан “дайн” гарах дөхсөн гэнэ. Тиймээс тэднийг аргадан, хүүхдүүдээ пони морь авч өгчээ. “Хүүхдүүд минь шороотой хутгалдан тоглож, ном уншиж, бие биеэ хүндэлж байгаасай гэж хүсдэг” хэмээн Брэд ярьжээ.