Цус сорогчийн тухай өгүүлдэг “Дракула” зохиол хэрхэн төрсөн талаарх нууцыг хадгалсан зохиолч Брэм Стокерийн тэмдэглэл олдсон тухай CNN мэдээллээ. Зохиолч Б.Стокерийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өнөөг хүртэл олдоогүй тул судлаачид түүний гуч хүү Ноед хандсан байна. Судлаачдын хүсэлтийн дагуу Ноел элэнц өвөөгийнхөө гар бичмэл, тэмдэглэлийг гарган өгчээ.
100 жил “нуугдсан” нимгэн дэвтэр дээр Брэм Стокерийн гарын үсэг байсан гэнэ. Добсын үеэл ах, профессор Дакр Стокер уг тэмдэглэлийг судлах ажилд орсон бөгөөд “Энэ бол гайхалтай зүйл. Дэвтрийн үнэ цэнийг Ноел одоохондоо ухаарахгүй байгаа” хэмээжээ. Брэм Стокер тэрхүү дэвтэрт бичсэн тэмдэглэлийг 1871 он буюу Ир ландын Тринити коллежид сурч байх даа хөтөлж эхэлсэн гэнэ.
305 гаруй тэмдэглэлтэй дэвтрийг түүний гуч нар эмхэтгэн хэвлүүлэхээр зэхэж байгаа бөгөөд “Алдагдсан тэмдэглэл” нэртэйгээр ирэх оны дөрөвдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Судлаачид уг дэвтрийг Стокер болон “Дракула”-гийн тухай олон арван асуултад хариу олоход нь тус болох чухал баримт хэмээжээ.
О.УНДАРМАА