Олон улсын загварын “Harper's Bazaar” сэтгүүлээс Их Британийн хамгийн дэгжин хувцасладаг эмэгтэйг тодрууллаа.
Ханхүү Уильямын гэргий Кэтрин Миддлтон загвар өмсөгч Кейт Мосс, телевизийн хөтлөгч Алекса Чанг нарын өмнө гишгэж жагсаалтыг тэргүүлжээ.
“Энэ жилийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэх хүний талаар бүгд санал нэгдэж байлаа. Өдгөө 26 настай Кэйтийн хуриман дээрээ өмссөн цагаан даашинз, зүүсэн чимэглэлт сэлт нь энэ жилийн загварын ертөнцийн хамгийн шилдэг гоёл байсан” гэж сэтгүүлийн захирал Клэр Кулсон ярьсан аж.