Гавьяат жүжигчин, уран нугараач Л.Энхцэцэг шавь нарынхаа хамт Бельгийн Намур хотноо Олон улсын урлагийн наадамд оролцож байгаа аж. Наадам өнгөрсөн сарын 20-нд эхэлсэн ба энэ сарын турш үргэлжлэх аж.
Австри, Бельги, Унгар, Итали зэрэг орны жүжигчид жил бүр Намурын наадамд оролцож авьяас чадвараа сорьдог ба монголчууд анх удаа оролцож буй нь энэ. Уран нугараачид энэ сарын 6 хүртэл наадмын хөтөлбөрийн дагуу тоглолтод оролцоод Голланд, Герман улсаар аялан тоглох юм байна.
С.СЭРГЭЛЭН