Дэлхийд чигтэй зүйл бишгүйдээ л тохиолддог. Харин 40 кг жинтэй, 19-хөн настай, ОХУ-ын залуу туйванч Варвара Акулова өөрийн биед баймгүй тэвчээр хатуужлыг харуулж, 350 кг туухайг хоёронтаа өргөснөөр Гиннесийн номд бичигдсэн билээ. Дэлхийн хамгийн хүчтэй охины өргөмжлөлт тэрбээр пауэрлифтингийн төрөлд богино хугацаанд өндөр амжилт гаргаж яваа нэгэн. Харин Варяг хэн ч ийм хүч чадалтай гэж урьд нь төсөөлж байгаагүй нь сонин. Эцэг нь шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан, эх нь сурган хүмүүжүүлэгчийн мэргэ¬жилтэй бөгөөд турьхан охиноо төмөртэй нөхөрлөнө гэж огт санаагүй аж. Харин аав нь “Миний охин саятан болно” гэсэн үгийг байнга хэлдэг байлаа. Юрий Акуловыг Архангельскт ажиллаж байх хойгуур Варя пауэрлифтингийн төрлийг сонгон хи¬чээллэжээ. Ойр дотныхон нь үүнийг дэггүй охины саваагүй мөрөөдөл хэмээн хүлээн авав.
Варя ч удалгүй үеийн охидоосоо хүч чадлаар үнэхээр онцгойрсон. Хачирхалтай нь хэн ч түүнийг хүч тамирын спортоор хичээллэдэг гэж хэ¬лэмгүй. Бусдаас илүүрхэх жин, булчингийн ялгарал гэж үгүй. Харин ч өндөр зэгзгэр түүнийг хамгийн туниагүй гэж бодмоор. Бэлтгэл хийж байгааг нь сониучирхан харсан нэгэн циркчин хүч тамирын үзүүлбэр хийх санал тавихад охин дуртайяа хүлээж авлаа. Дөнгөж аравхан настай түүнд хүлээлгэсэн итгэлийг даасан бөгөөд нэг үзүүлбэрийг нь 10 доллараар үнэлдэг байсан аж. Ийнхүү Варя олны танил болох замаа аль хэдийнэ нээсэн. Харин албан ёсны тэмцээнд одоогоос дөрвөн жилийн өмнө анх хүч сорихдоо 92,5 кг-ыг шахсан нь чамлахааргүй үзүүлэлт байв. Тэмцээнд оролцохын сацуу охин циркийн үзүүлбэрээ ч үргэлжлүүлсээр.
Украинд болсон “Гиннес”-ийн шоунд ороцох¬доо 40 кг жинтэй охин 350 кг-ыг өргөсөн нь дуулиан дэгдээсэн бөгөөд энэхүү амжилт нь өдгөө ч шинэчлэгдээгүй байна. Хүч тамирын тулаанд оролцож байсан олимпийн аварга туйванч Лилия Подкопаеватай Варягийн чадлыг ихэд үнэлсэн. Улмаар дэлхийн хамгийн хүчтэй охин Украины гавьяат дасгалжуулагч Игорь Послушныйгийн анхаарлыг ч татан секцэндээ хи¬чээллэх санал тавьсан байна. Гэвч эрдмийн ажлаасаа хөндийрөн, охиныхоо бэлтгэлд ихэнх цагаа зориулдаг эцэг нь түүнд “тушаахыг” хүссэнгүй. “Охиныхоо өвөрмөц араншин, бэлтгэлийн ачааллыг би л тохируулж чадна. Варя маань хэн нэгэнд тийм ч хурдан дасахгүй учраас бид цаашид хамтран ажилласан хэвээр байх болно” хэмээн өгүүлжээ. Олимп, ДАШТ-ий хүндийг өргөлтийн тэмцээнд оролцож амжаагүй боловч Варя мэргэжилтнүүдийн эчнээ танил болж амжсан. Хүч тамирын урлагийг сонирхогчид түүнд за¬хидал бичих нь элбэг бөгөөд кинонд тоглох санал нэг бус удаа ирсэн байна. АНУ-ын найруулагч Патрик Стивенсон зөгнөлт кинонд дүр бүтээх урилга гардуулахад нь Варя дуртайяа хүлээн авчээ.
Б.Өлзий