Хүүхдийг багад нь өхөөрдөж, янз бүрийн нэр, хоч өгөх нь аль ч улсын аав, ээж, эмээ, өвөөгийн зан. Тэднийг хаан, хатан, гүнж тэр бүү хэл бурхан хэмээн нэрлэж, дээдэлдэг шүү дээ. Ялангуяа охидыг “гүнжхэн” гэж дуудах нь түгээмэл. Тэгвэл Британийн сэтгэл судлаачид бага насанд нь эмэгтэй хүүхдийг хатан, гүнжтэй зүйрлэж дуудах нь хүмүүжлийн сөрөг нөлөөтэй хэмээн мэдээлжээ.
Профессор Лиза Блум “Багадаа байнга ийм үг сонсож өссөн охид том болоод гадаад өнгө, үзэмжийг илүүд чухалчилж, бусдаас өөрийгөө дээгүүрт тавьдаг болдог. Зарим бүсгүйн гадаад төрх ээж, аавынх нь өхөөрдөн хэлдэг байсан тэрхүү эрхэмсэг нэртэй үл авцалдахад хүрч сэтгэлийн хямралд оруулдаг” гэжээ. Сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар чихэр шиг үг сонсож, гүнж шиг эрхэлж байсан олон охин сэтгэлийн тэнхээ муутай болсноо ээж, аавын буруу хэмээдэг нь тогтоогджээ.
Э.Хана