“Record Collector” сэтгүүлээс шалгаруулсан алдартай, ховор, үнэтэй цомгийн хавтсаар Ливерпулийн алдарт дөрвөлийн бүтээлүүд шалгарсан тухай “The Telegraph” мэдээлэв. Тус хамтлагийн 1967 онд гаргасан “Sgt Pepper’s Lonely Hearts Club Band” цомгийн хавтас одоо 70 орчим мянган фунтээр үнэлэгддэг аж. Хөгжим сонирхогчид, цомог цуглуулагчдын хорхойг хүргэдэг хавтаснуудын жагсаалтад “Битлз”-ийн “Introducing The Beatles”, “Yesterday And Today”, “The Beatles & Frank Ifield On Stage” зэрэг цомгийнх нь хавтас оржээ. Түүнчлэн өнгөрсөн зууны алдартай зураачид, загвар зохион бүтээгчдийн бүтээсэн хавтаснууд энд тэндхийн дуудлага худалдаагаар их үнэтэй зарагддаг гэнэ.