Дэлхийн хамгийн том цэцэгтэй паразит ургамлыг раффлез арнольди хэмээн нэрлэдэг. Энэ цэцгэнд иш, навч гэж огт байхгүй. Хүн газар дээр зориудаар урласан мэт харагддаг раффлез арнольди нь гоёмсог улаан өнгөтэй. Энэ паразит цэцэгний хэлбэр цоморлигоо нээх хүртлээ яг л бөөрөнхий байцаа шиг харагддаг аж. Өнгө, үнэрээрээ хорхой шавьжийг өөртөө татдаг раффлез арнольди цэцгийн голч нь нэг метр хүрдэг бөгөөд жин нь 4-6 килограмм татдаг юм байна.
Ц.МАРАЛ