Монгол Улсад танхимын сургалтаар мэргэшсэн ятгач бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулан “Ятгын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Хубилай хааны үед төрийн их хөгжим хэмээн хүндэтгэн залж байсан ятга түүхэн хөгжлийн явцад хэрэглэгдэх хүрээ нь хумигдан, мартагдахад хүрснийг 1960-аад оны үед сэргээх зорилгоор танхимын сургалтыг эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш 50 жилийн хугацаанд Монголд энэхүү хөгжмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар олон арга хэмжээ авсны дүнд өнөөдөр мэргэжлийн ятгачидтай, ятганд зориулсан мэргэжлийн бүтээлүүдтэй болжээ. “Ятгын өдрүүд”-ийн хүрээнд энэ сарын 16-нд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн нь өөрсдийн төвшнийг бусадтай харьцуулах боломжийг бүрдүүлж өгөхөөрөө өндөр ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн.
Ятга нь Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээдэг ч орчин цагт аль улс илүү түлхүү хөгжүүлж, дэлгэрүүлж байгаа нь чухал гэдгийг хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров онцолсон. “Сүүлийн үед монголчууд өв соёлоо дээдлэн, сэргээх тал дээр анхааран ажиллаж байгаа нь сайшаалтай. Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуурыг төрийн хөгжим хэмээн өргөж, түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ирсэн. Үүнтэй адил ятгыг өргөж, дэлгэрүүлэхэд энэхүү арга хэмжээ онцгой үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэрбээр мэдээлсэн юм. Монгол Улсад танхимын сургалтаар мэргэшсэн ятгач бэлтгэж эхэлснээр үн дэсний боловсон хүчинтэй болсноос гадна дуу лаа чийн шинэ төрөл бий болсон. Үүний тод жи шээ нь Д.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн юм. “Ятгын өдрүүд” арга хэмжээний хүрээнд хэд хэдэн ажил явуулаад байгаа.
Цаашид зохион байгуулах арга хэмжээнүүдийн хө- төлбөрийг хүргэе. Мэргэжлийн сургуулийн оюутан, сурагчид болон сонирхогчдын ангиллаар ятгачдын уралдааныг 9-нд 09.00-17.00 цагт ХБК-ийн концертын танхимд явуулна. Дээр дурдсан уралдааны шагналтнуудын тоглолт 12-нд 12.00 цагт ХБК-д болно. Монголд ятгын орчин цагийн мэргэжлийн танхимын хичээл нээгдсэний 50 жилийн ойд зориулсан нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 15-ны 17.30 цагт ДБЭТ-т эхэлнэ. Энэ үеэр гэрэл зураг болон хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн гаргах юм.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 16-ны 10.00-16.00 цагт “Петровис” ХХК-ийн НИК-ийн танхимд явагдана. Монголын шилдэг ятгачид, уран бүтээлчдийн хамтарсан тоглолт 16-ны 18.00 цагт Улсын филармонид болно. Гадаадаас уригдан ирсэн ятгачдын тоглолтыг 17-нд 16.00 цагт ХБК-ийн концертын танхимд хийнэ. Монголд ятгын орчин цагийн мэргэжлийн танхимын хичээл нээгдсэний 50 жилийн ойд зориулсан арга хэмжээний хаалтын ажиллагаа 18- ны 18.00 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа болно.