Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын дугуйчид хүрэл медальтай ирэв

Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид Азербайжаны Баку хотод болсон олон улсын тэмцээнд ОУХМ С.Түмэндэмбэрэлээр ахлуулан оролцов. Тэд найман орны 14 багийн 79 тамирчинтай хурд сорьжээ. Тус тэмцээний уулын дугуйн бөөн гараат 71 км-ийн уралдаанд Б.Идэрболд хүрэл медалийн эзэн боллоо. Багийн дүнгээр манай дугуйчид III байрт шалгарсан байна.