“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү багадаа жүржинд дуртай байжээ. Шинэ жилээр
амттай жимсээ дураараа идэхээс гадна, хальсыг нь ашиглан сүрчиг хийх боломж тохиодог байсан гэнэ. Мөн шинэ жилийн баярын үдэш гадаадын эстрад тоглолт телевизээр гардаг нь хөгжимд хорхойтой хүүгийн хувьд ховор тохиох алтан боломж байв.
Г.Ганхүү багаасаа л янз бүрийн амьтан тэжээдэг байжээ. Яст мэлхий, тоть, усан гахай, загас гээд нэрлэбэл урт жагсаалт гарна. Тухайн үеийн хүүхдүүдийн дунд ямар нэгэн юм цуглуулдаг моод дэлгэрч, мань хүн ч пянз болон жижиг машин цуглуулдаг болсон байна. Тэрбээр дунд сургуульд байхдаа хөгжим, уран баримлын дугуйланд хичээллдэг байсан бөгөөд геометрийн хичээлд дуртай байжээ.