Өвөрмөц дүр төрх, үзэл бодлоороо зураач нарын дундаас ялгардаг Төрийн
соёрхолт зураач С.Саранцацралт бага байхдаа Панч нэртэй нохойтой байжээ. Мөн Хүүхдийн ордны уран баримлын дугуйланд олон жил хичээллэсэн тэрбээр нэгдүгээр ангид байх даа чонын баримал урлаж байсан гэнэ. Хотын төвийн буюу тавдугаар дунд сургуульд суралцдаг байсан түүний хувьд бага нас нь элбэг хангалуун, юугаар ч дутагддаггүй, аз жаргалтайгаар дурсагддаг.
Үүнийгээ тэрбээр “Сайн аав, ээжийн буянд хүссэн бүхнээ авч хэрэглэдэг байсан учраас баяраар тийм бэлэг авахсан гэж мөрөөдөж ч байгаагүй юм байна” хэмээн тайлбарласан юм. С.Саранцацралд дунд сургуульд байхдаа шугам зургийн хичээлд хамгийн дуртай байсан аж.