Компьютерийг хүн төрөлхтний амьдралд хамгийн их нөлөөлсөн суут бүтээлүүдийн нэг хэмээдэг. Тиймдээ ч техник технологи тэр дундаа компьютерийн ертөнцөд тэрсэлт хийсэн Стив Жобсыг дэлхийг өөрчилсөн “алимны” эзэн хэмээн нэрийдэх болсон. Түүнийг энэ сарын 5-нд нас барснаас хойш “Apple” компанийг үндэслэгч чухамдаа хэн байв?” гэсэн асуултын хариу олон хүний сонирхлыг татах болсон. Түүний намтрыг хүүрнэсэн “Стив Жобс” ном худалдаанд гарсан даруйдаа борлуулалтаараа тэргүүлэх болсон нь үүний баталгаа. Олон мянган хүний сонирхлыг татсан асуултад хариулахаар “Стив Жобс” номын зохиолч Уолтер Исааксон “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт зочилжээ.
(БИЧЛЭГ) -Стив Жобс гэж чухамдаа хэн байв?
УОЛТЕР ИСААКСОН: Тэр бол эрсдлийг үл хайх рагч, болом жийг алдалгүй ашиглагч, гайхалтай удирдагч, жинхэнэ ухуулагч байсан.
СТИВ ЖОБС: Бидний амьдрал богинохон. Энэ бо гинохон хугацааг бусдын амьдралыг сүйтгэхэд бүү зориулаарай.
-Өнөөдөр би Жобсын тухай, түүний түүхийг үнэнээр өгүүлэх нэгэн хүн тэй ярилцах гэж байна. Магадгүй бидний яриа домог мэт болсон Жобсын тухай бодлыг тань өөрчлөх байх. Манай нэвтрүүлгийн зочин Уолтер Исааксон. Тэрбээр “Аспен” институтийн гүйцэтгэх захирал, “Steve Jobs” номын зохиогч юм.
-Нэвтрүүлэгт тань уригдсандаа их баяртай байна.
-Таны ном худалдаанд гарсан даруйдаа л борлуулалтаараа тэргүүлж, шүүмжлэгчдийн дунд ширүүн маргаан дэг дээгээд амжсан. Америкийн түүхэн дэх хамгийн гай халтай бизнесмэний намтар учраас ийм амжилт үзүүлнэ гэдэгт нь та итгэлтэй байсан уу?
Би бүтээлийг тань уншсан. Гайхалтай санагдсан шүү. Ялангуяа түүнийг адармаатай ааш, эгдүү хүрэм байдал, зөрүүд, харгис хэрцгий зантай гэж тодорхойлсон нь их таалагдсан. Хэдийгээр би түүний тухай сайн мэдэхгүй ч яг л тийм болов уу гэж төсөөлж байлаа. Гэхдээ дээр нь гайхамшигтай авьяаслаг, овсгоотой гэж нэмэхийг хүсэж байна. Бас суут ухаантан.
-Таны бодлоор суут хүн бүр ийм дутагдалтай байдаг уу?
-Та намайг хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажилласныг мэднэ. Би Тед Тюрнерийн компанид ажилладаг байлаа. Тэр үед хүн бүр л түүний яхир зан тай болохыг гайхаж, өөрсдийнхөөрөө тодорхойлдог байв. Гэхдээ л түүнийг ямар их зүйл бүтээснийг хэн ч үгүйсгэдэггүй. Яг л түүн шиг Стивтэй ажиллаж байсан тэр ч байтугай түүнийг хамгийн их хүндэлж, хайрла даг хүн бүрийн дурсамж яриа “Стив тэгэхэд толгой хярг ачих шахаж билээ” гэх өгүүлбэ рээр төгсдөг. Магадгүй эл номыг бичихэд намайг хамгийн их зовоосон зүйл бол энэ сэдэв. Би уншигчдад толгой илж буй хүн хэзээ ч дэлхийг өөрчилж, анагааж чадахгүй гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Этгээд араншингаараа л тэр хүмүүст урам хайрладаг байсан юм.
-Тэр тантай нэлээд олон жилийн өмнө уулзсан байх аа?
-Тийм ээ.
-Та Эйнштейн, Франклин нарын суутны намтрыг бичиж байсан. Тиймээс Стивийн хүсэлтэд татгалзсан гэсэн. Мэдээж үе чацуу залуухан эр намтраа бичүүлэхээр зорин ирсэн нь таныг гайхашруулсан байх.
-Тийм шүү, таны зөв. Түүнийг намтраа бичүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь би тэр даруй л “Та миний үеийн л хүн байна шүү дээ. Хорь эсвэл гучин жилийн дараа хоёул энэ асуудлаар дахин ярилцсан нь дээр болов уу” гэж билээ. Тэгээд ч тухайн үед тэр одоогийнх шиг амжилтад хүрээгүй, алдаж онож байсан цаг. Тиймээс 2009 онд эхнэр нь надад хандах хүртэл энэ ажлаас татгалзсан. Эхнэр нь Стивийг хорт хавдар тусаж, үхэх аюултай болсныг дуулгасан. Тэгээд би түүнтэй элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсны дараахан дахин уулзсан даа. Мэдээж энэ удаагийн уулзалтын үеэр би түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан
-Та Жобсыг хавдартай тэмцэх олон эмчилгээг турш сан гэж бичсэн байсан. Хэдий ухаантай ч тэр бидний адил жирийн л хүн. Тиймээс өөрийгөө аврах гэж тэмцэхдээ тийм шийдвэр гаргасан хэрэг үү?
-Өөрийгөө аврахын тулд элдэв эмчилгээ туршсан гэж бодохгүй байна. Мэдээж тэр бидний адил жирийн л хүн. Гэхдээ түүнд хоёр чанар бий. Тэр хэзээ ч гаж зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй. Бас үргэлж шинийг сэдэж, санаачилдаг. Тэр анагаах ухааны сүүлийн үеийн бүхий л ололт амжилтыг туршиж, үү нийгээ судлан өвчнөө эмчлэхийг хүссэн. Гэхдээ өвчнөөс, үхлээс айхдаа тэгж шийдээгүй гэдэгт нь би эргэлзэхгүй байна. Хүн төрсний эцэст үхэх нь үнэн. Тиймээс тэр үхлээс ер айгаагүй. Харин тун өөдрөг үзэлтэй байсан тул эцсийн мөч хүртлээ хүн төрөлхтнийг зовоож байгаа хорт хавдар гэх аймшигт өвчнийг ялчихлаа гэж бодож байсан болов уу.
-Та түүний хамгийн дурсамжтай мөчүүдийг хуваалцаж чадсан байх. 40 гаруй удаа ярилцлага хийсэн. Таны номыг уншиж дуусахад хамгийн түрүүнд “Стив Жобс түүнд таалагдсан болов уу” гэх бодол төрсөн.
-Таалагдсан.
-Тэр тийм хайр татмаар хүн гэж үү?
-Тэр итгэл даахуйц бас бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг хүн. Түүнтэй анх уулзахад эмээх сэтгэгдэл төрдөг. Учир нь тэр зоогийн газарт, зочид буудалд гээд олон нийтийн газарт явж байсан ч хамаагүй харилцагчийнхаа тэнэг үйлдэл, яриаг тэр дор нь шүүмжилж орхидог. Тэгэхдээ бүр “Би тантай санал нийлэхгүй байна” гэхийн оронд “Миний сонсож байсан хамгийн тэнэг, бүтэлгүй санаа байна” хэмээн чангаар хэлдэг юм.
-Шүүмжлэл хоёр янз байдаг шүү дээ. Тэгэхээр тэр эелдэг биш, бүдүүлгээр шүүмжилдэг байж. Тэгээд яаж бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг юм бол?
-Таны таашаахгүй ааш араншин түүнд цөөнгүй бий л дээ. Гэхдээ түүнтэй удаан ярилцвал тойруулж, бөөрөнхийлөхгүй оновчтой байдлыг илүүд үздэг гэдгийг нь ойлгох болно. Миний бодлоор хүмүүсийг эелдгээр шүүмжилснээр олон найз нөхөдтэй болохоос өөр ашиг тус өгөхгүй. Ийм удирдагч хэзээ ч авьяастнуудыг олж нээхгүй. Гэхдээ тэр хатуу ширүүн үгтэй ч болхи бүдүүлэг хүн биш. Урлагийн гайхалтай мэдрэмжтэй. Пикассо, Боб Дюланыг бишрэгч. Түүнд төгс байх хүчийг урлагийн мэдрэмж нь өгдөг. Бизнесийн хатуу чанд байдлаа урлагийн романтик мэдрэмжээр зөөллөж, өөрийг өө тэнцвэржүүлдэг байсан юм.
-Номын тань нүүрний зургийг тэр өөрөө сонгосон уу?
-Би шийдвэр гаргасан. Тэр нэг удаа “Би номын чинь ажилд ер оролцохгүй. Унших ч үгүй” гэж хэлсэн юм. Хэвлэлийн компанийн ажилтан энэ зургийг сонгосон юм.
-Надад их таалагдсан шүү. Яг л Стивийн бүтээлүүдийн нэг шиг санагдсан.
-“Apple”-ийн бүтээгдэхүүн шиг.
-Энгийн, цэвэрхэн атлаа гайхалтай сайхан. Таны номноос Стивийг өргөмөл бас төрсөн эцэг эхээ хайдаг байсан гэдгийг олж уншсан. Энэ талаар яриач.
-Тэр намайг хөршүүдтэйгээ танилцуулахаар бага насаа өнгөрүүлсэн байшиндаа аваачиж билээ. Тэр үед энэ талаар дурссан. Түүнийг зургаа, долоо орчим настай байхад хөрш байсан Лиза Макмуюллер өргөмөл гэдгийг нь хэлсэн гэдэг. Тэр үгийг сонсмогцоо л тэр байшин руугаа буцаад гүйсэн гэсэн. Гэртээ ирээд аав, ээжээ хараад өөрийн эрхгүй уйлсан байна. Тэднээс “Намайг өргөж авсан юм уу” хэмээн асуухад нь Пол, Клара нар “Үгүй дээ. Бид чамайг олон арван хүүхдээс сонгож авсан юм. Чи бол онцгой хүүхэд” гэж хариулж л дээ. Тэр бага байхдаа өргөмөл гэдэгтээ шаналдаг байсан. Өргөмөл гэдэг эцэг эх нь түүнийг голсон гэсэн үг гэж боддог байж л дээ. Тиймээс ч сэтгэлд нь нэг орон зай хоосрох шиг санагдаж, би энд байх ёстой хүн мөн үү гэх бодол толгойг нь ээрдэг байж. Тэр бүр коллежийнхоо найзуудад, “Apple”-ийг байгуулаад удаагүй байхдаа хамт олондоо “Надад нэг зүйл үгүйлэгдээд байх шиг санагддаг юм” гэж ярьдаг байсан юм билээ. Эцэст нь тэр төрсөн ээжийгээ хайхаар шийдсэн.
-Тэгээд ээжийгээ олсон гэж бичсэн байсан.
-Нэлээн удаан хайсан боловч эрэл нь төдийлэн амжилт олоогүй тул тэрбээр мөрдөгч хөлсөлсөн. Энэ үеэр төрсний гэрчилгээн дээр нь бичсэн эх баригч эмчийн нэр санаанд орж түүн рүү утасдсан байгаа юм. Харин эмч түүнд “Миний баримтууд бүгд устсан. Тиймээс ээж тань чухам хэн болохыг би хэлж чадахгүй нь” гэж хариулсан гэдэг. Гэхдээ тэр нь худал байж. Тэр оройдоо л “Намайг нас барсны дараа Стив Жобст хүргээрэй” гэсэн хаягтай захидал бичсэн байна. Удалгүй эмч нас барж, захидал Стивт ирсэн байна. Захидлын дагуу Стив ээжтэйгээ уулзаж, охин дүүтэй болсноо ч мэдсэн.
-Гайхалтай. Харин аав нь хэрхэн хүлээж авсан бол?
-Аавыгаа хайхаар эхлээд дүүтэйгээ уулзсан гэдэг. Дүү нь яг л Стив шиг уран бүтээлч байсан нь түүнийг багагүй баярлуулсан. Гэхдээ дүү нь аавтайгаа уулзахыг тийм ч их хүсэхгүй байсан гэсэн. Гэхдээ Сирид төрж, Уисконсиний их сургуулийг дүүргэж, Калифорни руу нүүсэн гэдгийг нь ч хэлжээ. Тэднийг хайсаар очиход аав нь Сакраментод кофены газар ажиллуулж байж. Монаг аавтайгаа уулзуулахаар явуулахдаа Стив өөрийнхөө тухай битгий хэлээрэй гэж захисан байна. Тэр өөрийг нь бас ээжийг нь орхиод явсан хүнтэй уулзахыг хүсээгүй.
-Гэхдээ Стив ч гэсэн найз охиноо хөл хүнд болсных нь дараа орхиод явсан биз дээ.
-Тэр үед тэрбээр 23 настай байсан. Аав нь ч бас 23 настай байхдаа тэднийг орхисон байдаг.
-Аавынхаа хийсэн үйлдлийг давтсан байх нь.
-Тийм ээ. Би энэ тухай түүнээс асуухад “Сонин юм. Ингэж давхцах гэж байдаг аа гэж бодогдож билээ” гэж хариулсан. Гэхдээ ааваасаа ялгаатай нь тэр охиныхоо өмнө хариуцлага хүлээж чадсан.
-10 жилийн дараа биз дээ?
-Эцэг тогтоох шинжилгээний хариу гарсны дараа. Хэдийгээр Стив түүнтэй тийм ч ойр дотно байж чадаагүй ч 10 жилийн хугацаанд охин нь их сайн төлөвшсөн байсан. Ахлах сургуульд байхдаа тэр аавтайгаа хамт амьдарч байсан.
О.УНДАРМАА