Монголын зохиолчдын эвлэл, “Удвал” сан, СУИС, Үндэсний номын сантай хамтран С.Удвал ахайтны 90 насны ойг тэмдэглэхээр болжээ. Тэд үйл ажиллагаагаа энэ сарын 1-ээс эхлэхээр төлөвлөсөн ч ойн баярт зориулсан номууд хэвлэгдээгүй учраас арванхоёрдугаар сарын 1-4 болгож хойшлуулжээ.
“Их хувь заяа” роман, “Хүргэн хүү”, “Үер” кино зохиолоороо уншигч, үзэгчдийн сэтгэлд хоногшсон Төрийн соёрхолт зохиолчийн 90 насны ойд зориулан үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нэгдсэн тоглолт хийх юм байна.
Ж.СЭЛЭНГЭ