Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл 2012” наадмын тов гарчээ. Өмнө нь наадмыг хоёр өдрийн турш зохион байгуулж, оролцох хүсэлтэй компаниудыг хамруулдаг байсан. Харин энэ удаа наадмаас өмнө загварын долоо хоног хийхээр болжээ.
Арванхоёрдугаар сарын 2-7-нд болох загварын долоо хоногт 20 гаруй компани оролцож бүтээгдэхүүнээ танилцуулах аж. Тэднээс шилдгийг нь шалгаруулж ирэх сарын 8-нд болох “Гоёл 2012”-т оролцуулах гэнэ.
Дашрамд дуулгахад, энэ сарын 1-нд эхэлсэн Ванкуверийн загварын долоо хоногт Монголын загвар зохион бүтээгчид баг болж, хавар намрын коллекцоороо оролцож байгаа аж. Тэд баасан гаригт эх орондоо ирнэ.
С.СЭРГЭЛЭН