Монгол Улсад Замын цагдаагийн алба үүсэж хөгжсөний 75 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаан зарласан юм. Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүд болон тус албаны талаарх түүхэн гэрэл зургуудыг өчигдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүллээ.
Уралдааны тэргүүн байрт “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцагын “Нохой шиг бай л даа”, хоёрдугаар байрт Ш.Гэрэлсайханы “Цагдаа ар гэрээ ч асарна, ажил үүргээ ч гүйцэтгэнэ”, гуравдугаар байрт С.Энхжаргалын “Омогшил” гэрэл зураг шалгарав.