Жастин Бибер шинэ жилийн уур амьсгалыг эрт оруулав. Түүний саяхан гаргасан “Under the Mistletoe” цомог эхний долоо хоногтоо 210 мянган хувь борлогдож, Биллбоардын жагсаалтыг тэргүүлэв. Энэ нь уг жагсаалтыг тэргүүлсэн гурав дахь тохиолдол болж буй бөгөөд тэрбээр нэгэн дээд амжилт эвджээ.
18 нас хүрэхээсээ өмнө гурван цомог нь Биллбоардын шилдгээр тодорсон тохиолдол үүнээс өөр байхгүй аж. Жастин Бибер өдгөө 17 настай. Түүнчлэн шинэ жилийн дуунуудтай цомог уг жагсаалтыг тэргүүлсэн тохиолдол сүүлийн 55 жилд наймхан удаа байсны нэг нь “Under the Mistletoe” болов.