В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн “Риголетто” дуурийн анхны тоглолт 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венецид болжээ. Ордны алиа салбадай Риголеттогийн эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлдэг сургамжит бүтээлтэй монголчуудыг Ё.Цэрэндолгор найруулагч 1987 онд танилцуулсан. Уг дуурийн ээлжит тоглолт энэ сарын 12-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
Алиа салбадай Риголеттогийн дүрд А.Сайнбаяр, түүний охин Жильдагийн дүрд Н.Туяа, герцог Мантуанскийн дүрд Ч.Түмэндэмбэрэл нар дуулах аж. Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөж буй үйл явдлын тухай өгүүлэх зохиолыг хөгжмийн хэлээр хүүрнэсэн хүн нь Ж.Верди. Энэ удаа “Риголетто” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдан тоглуулна.
Ж.СОЛОНГО