Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн шигшээ багийн Азийн АШТ Энэтхэгийн Банглор хотод болж өндөрлөлөө. Манай тамирчид B хэсэгт өрсөлдөхдөө гурван тоглолтод эсрэг багийнхныг хожиж, хэсгээ тэргүүлэн, шигшээ дөрөвт шалгарсан. Тэд Хонконгийн багийнхныг 68:37, Малайзын тамирчдыг 72:57-гоор, Йорданы тоглогчдыг 48:36гаар буулган авч, хагас шигшээд Самаогийн сагсан бөмбөгчдийг 65:64-өөр хожсон юм. Аваргын төлөөх тоглолтод манай тамирчид Малайзын багийнхантай дахин таарч, 53:64-өөр ялагдан, мөнгөн медаль хүртлээ. Манайхан сагсан бөмбөгийн талбарт ур чадвараа ахиулснаа II байр эзэлсэн амжилтаар олон улсад харууллаа. Монголын багийн спортын түүхэнд 18 насныхан Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ болов.