Щвейцарийн “New Open World Corporation” /NOWC/ төрийн бус байгууллагаас байгалийн долоон гайхамшгийг 2007 оноос тодруулж байгаа билээ. Дэлхийн 220 улсын 440 үзэсгэлэнт газрын талаарх 100 сая гаруй хүний сэтгэгдлийг интернэтээр авч дүнг нь гаргасан байна.
БНСУ-ын Чэжү арал, Өмнөд Америкийн Амазонк мөрөн, Вьетнамын Халонг хойг, Аргентиний Игуасу хүрхрээ, Индонезийн Комодо арал, Филиппиний Пуэрто-Принсеса газар доорх гол, ӨАБНАУын Тулгуур уул нь эдгээр гайхамшгийн тоонд багтсан тухай АР мэдээлжээ.
Х.ОД