Улсын драмын эрдмийн театрын тайз нэг их засал чимэглэлгүй ч, рок хамтлагийн хэв маягийг илтгэх “Yamaha” маркийн бөмбөрийг нэлээд онцгойлон дээр засчээ. Гитарууд, микрофон, бас наад талаар нь утаснууд тайзан дээр хөглөрнө. Энэ бол тэртээ 1989 онд тоглосон “Харанга” хамтлагийн тоглолтын тайз засалт. Тухайн үед гурван төг рөгийн үнэтэй тасалбар тэр даруйдаа дуусаж, залуус драмын теат рын үзэгчдийн суудлыг дүүр гэж байсан гэдэг. УДЭТ-ын 80 жилийн ойн хүрээнд тус хамтлаг “Амьд рал” нэртэй анхны тог лолтоо өнгөрсөн пүрэв гаригт үзэгчдэд хоёр дахь удаа гаа хүргэлээ. Хэдийгээр тог лолтын тасалбар 80-100 мянган төгрөгийн үнэтэй ч танхим дүүрэн үзэгч цугларчээ. Үзэгч дийн олонх 1989 онд ид залуу байсан, өдгөөгийн дунд эргэм насныхан байв. Хэдийгээр “Ха ранга”-ынхан 22 жилийн өмнөх орчинг бүрдүүлэхийг хичээсэн ч цаг үеэ дагаж бүх зүйл өөрчлөгдсөн учраас бүрэн гүйцэд илэрхийлж ча дахааргүй болсон байв.
“Амьдрал” тоглолт тухайн үед 14 дуунаас бүрдсэн байжээ. Харин энэ удаад тэр үеийн зарим дууг дуулаагүй юм. “Харанга” хамтлагийн аргил гитарчин, гавьяат жү жиг чин Ц.Чулуунбат тог лол тын үеэр “22 жилийн өмнө дуулж байсан зарим дууныхаа зохиогчийг, үгийг нь ч мартсан байна. Тэр дун даа хоёр дууны үг огт орж ирэхгүй байна. Тухайн үеийн үзэгчид өнөөдрийнхийг бод вол томоотой, даруухан, дуу сонсоод алгаа ташаад л өнгөрдөг байж. Харин “Амьдрал”- ыг хоёр дахиа тоглоход нь тольдон суугаа та бүхэн рок гэдгийг ойлгодог, сонсдог болжээ” гэж байлаа. Энэ тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчдийн дунд УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ, цагдаагийн хурандаа А.Эрдэнэ баяр, шинэ залуу рок хамтлагийн төлөөлөл болох “Лемонс”-ынхон байв.
Анх “Амьдрал” тоглолтоо хийхээс нэг цагийн өмнө тухайн үеийн нам, төрийн дээд байгууллагаас хүмүүс ирж, олон нийтэд үзүүлж болох эсэхийг шийдвэрлэж байв. Уг зөвлөлд нь жүжгийн нэртэй зохиолч, Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун нарын хүмүүс багтсан байжээ. Хамтлагийн уран бүтээлд орсон …Хө ай энэ насны амьдрал Эгэл жирийн боловч Энэхэн биедээ багтахааргүй Их хүслийн далай юм даа… гэх үгтэй “Амьдрал” дууг нь сонсоод “Амьдрал их хүслийн далай юм гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлж дээ. Тоглуул тоглуул” гэжээ. Ийнхүү Драмын театрын дэргэд байгуулагдсан “Харанга” хамтлагийн тоглолт эхэлж танхим дүүрэн үзэгч дууг нь сонсож байж. Харин маргааш нь театрын Уран сайхны удирдагч Н.Сувдыг Улаанбаатар хотын намын хорооноос дуудав. Ингээд “Наад хүүхдүүд чинь юу дуулаад байна. Намын үзэл суртлын эсрэг барааны саван энэ тэр гээд дуулаад байх юм” хэмээн баахан бангаджээ. Энэ дурсамжийг хэлсний дараа “Гачлан” хэмээх дуугаа дуулсан юм.
Тухайн үед дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй шахам байсантай холбогдуулж энэ дуу төрсөн гэдэг. …Өглөө босоод цонхоор харахад Сүүний дараалал их байлаа… …Байдаг хувцас маань хиртлээ дээ Барааны саван олдохгүй нь ээ… гэсэн үгтэй энэ дуунаас, мөн “Томоотой хүн” хэмээх тухайн үеийн архи уудаггүй, дарга нарт долигнож, бусдынхаа улыг шагайж явдаг хүний тухай дуу нь өнөөгийн УДЭТ-ын дэд захирал, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдыг бангадуулах шалтаг болж байжээ. 22 жилийн өмнөх үйл явдал бүхэн дурсамж, дурдатгалаар дүүрэн. Тухайн үед хит болж байсан “Аялгуу”, “Шүүдэрцэцэг” гэх хоёр дуу нь л клиптэй болж, бусад нь дараа дараагийнхаа уран бүтээлд дарагдан мартагдах шахаж байгаа ч тоглолтын бэлтгэлийн үеэр ритм гитарчин Я.Одсүрэнгийн гэ рээс нэг дууных нь үг ая олдсон гэнэ.
.jpg)
Анхны тоглолтынхоо өмнөхөн “Харанга”-ын Чука, Лхагваа нар театрын хонгилоор “Дөрвөн улирал” дууныхаа шүлгийн талаар ярилцан “яаж ниссэн шувуу гэвэл зүгээр юм бэ” хэмээн хоорондоо ярилцан явж байж. Гэтэл жижүүр авгай юм нэхэж суунгаа тэднийг “Та хоёр юм уншдаггүй хүмүүс үү. Шувуу дэвээд ниснэ гэдгийг мэддэггүй улс уу та нар” хэмээн зэмлэжээ. Эндээс дээрх дууны “…Тэртээд харагдах тэнгэрийн хаяанд Дэвээд ниссэн шувуудын бараа Зүүдэнд ирсэн чиний минь царай Зүрхэнд шингэсэн анхны минь хайр…” гэсэн үгтэй дуу төрсөн байх юм. Уг тоглолтод орсон “Рок бидний хүслэн” гэх дуу нь залуучуудыг рок хөгжимд дурлуулах үүднээс гарч байсан бол өдгөө олон залуу рок хөгжим сонирхдог, түүнийг тоглодог болоод байгаа билээ. Энэ мэтчилэн зарим дууныхаа төрсөн түүхийг хуучилж, УДЭТ-тай байнга холбоотой байж, зарим жүжгийн дууны үг аяыг зохиож дуулдаг байв. “Амьдрал” тоглолтын үеэр “Харанга”-ынхан “Зүүдээр аялсан гурван шөнө” жүжгийн “Зүүд” хэмээх дуугаа дууллаа.
Үүгээр тоглолтын эхний хэсэг дуусаж, 15 минут завсарласны дараа бусад концертдоо дуулж байсан хит болсон дуунуудаа толилууллаа. “Замд гаръя”, “Москвагийн бороо” “Чи” гэх зэрэг хит дуугаа дуулахад УДЭТ-ын танхимд цугласан үзэгчид бүгд босон даган дуулж, бүжиглэж байв. Энэ үеэр УДЭТ-ын дэд захирал, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд тэргүүтэй эмэгтэй жүжигчид гарч ирж, “Харанга”-ын ханд зориулсан хошин элэг лэл уншиж, гарын бэлэг гардууллаа. Н.Сувд “Театрын галаас цучил авч, гал го лом тоо бадраасан “Харанга” хамт лагийнхан УДЭТ-ын 80 жилийн ойн үеэр анхны бие даасан “Амьдрал” тоглолтоо үзэгчдэд хүргэж, орлогыг нь театртаа хандивлаж байгаад маш их баяртай байна. 1989 онд Соёлын яамны Үйлдвэр техникийн хэлтэст хөгжмийн захиалга өгөхөд “Танай театр энэ хөгжмөөр яах нь вэ” гээд захиалгыг цуцалсан байхад нь хөөцөлдөж байж хөгжим авч өгч байлаа.
Ийнхүү авч өгсөн хөгжим маань одоогийнх нь хөгжмийн дэргэд юу ч биш, “Хүүхдийн тоглоом” байсан юм” хэмээн тус хамтлаг байгуулагдаж, анхны тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан үеийнх нь дурсамжаас хуваалцав. Драмын театрын 80 жилийн ойд зориулж, “Эргэх улирал” нэртэй уран бүтээл гаргаж, жүжигчдийг нь оролцуулсан клип бүтээсэн бөгөөд түүнийгээ мөн энэ үеэр дуулан, тоглолтын төгсгөлд “Толин хул”-ыг “давхиулж” УДЭТ хэмээх 80 жилийн түүхтэй их айлын баярыг 22 жилийн түүхтэй “Харанга” хуваалцлаа. Хөгшрөшгүй “Харанга”- ын дуунууд мөхөшгүй цуурайтсаар хамтлагийн 25, 30 жилийн тоглолтын үеэр уулзахын билэгдэл ерөөж, “Амьдрал” концерт өндөрлөв.