“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол Хүн болгон сууна даа гээд
хааяа би боддог юм...” Хүүхэд насныхаа тухай дурсан ярих дургүй хүн үгүй. Тиймдээ ч олны танил хүмүүстэй уулзаж, гэгээн дурсамжтай насных нь тухай ярилцахад уриалгахан зөвшөөрдөг юм. Энэ удаагийн дугаарт зураач, дуучин, хөгжимчин, жүжигчин хүмүүс оролцлоо. Насны хувьд харилцан адилгүй тэдний өсөж төрсөн орчин, тэжээдэг байсан амьтан, бүтээдэг байсан дүр нь ч өөр өөр.
Дуурь б ү ж г и й н эрдмийн театрын гоцлооч Ө.Уянга Хөвсгөл аймгийн унаган охин. Багт наадам бүрээр цасан охин болж, амттанд умбадаг байсан учраас тэрбээр Шинэ жилийн баярт хамгийн дуртай. Мөн зуны амралт эхлэхээр хөдөө байдаг эмээгийндээ очиж эрх чөлөөтэй амардаг байснаа дурссан. Ишиг, хургатай хөөцөлдөж, амрах завгүй тоглож байсан тэр өдрүүд бага насных нь үнэтэй дурсамж юм билээ. Орос хэл, дуу хөгжмийн хичээлдээ дуртай байсан Ө.Уянга охин сургуулийнхаа гар бөмбөгийн дугуйланд хичээллэдэг байжээ. Түүний хамгийн дуртай амттан нь чихэр гэнэ.
С.СЭРГЭЛЭН