Жүжигчин болно гэж мөрөөдөж ч байгаагүй хүүг цэцэрлэгийн багш нар
нь багт наадмаар Цогт тайжийн дүрд хувиргасаар ирээдүйн мэргэжилд нь хөтөлжээ. Харин сургуульд орсноосоо хойш хэчнээн ч жил алиалагч болсон юм бүү мэд. Алим элбэгшдэг шинэ жил, нар хамба, н а н д и н ч а в г а а р б я л у у р д а г Үндэсний их баяр наадамд жаахан Ц.Төмөрбаатар хамгийн дуртай.
Орос хэлээр ярилцдаг драмын дугуйланд явж, хөлбөмбөг, хоккейгоор хичээллэдэг байсан хүүхэд насныхаа тухай ярих сайхан ч эвгүй байдаг гэж тэр хэлсэн. Гэхдээ гунигтай байсан гэж эвгүйрхээгүй. Харин эргэн ирэхгүй болохоор харамсалтай санагддаг гэнэ. Цогт хун тайжийн хүүг үеийнхэн нь шар Төмрөө гэж хочилдог байжээ.