Дэлхийн хамгийн нөлөө бүхий “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр хэн тодрох нь олны анхаарлыг татаж байна. Энэ жилийн шалгаруулалтад уг сэтгүүл 31 хүнийг онцолсон бөгөөд уншигчдынхаа дунд нээлттэй санал асуулга явуулж эхлэв. “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнд оролцогчид болон Ливийн хувьсгалчид хамгийн олон санал аваад буй аж. “Apple” компанийг үндэслэгч, өнгөрсөн аравдугаар сард тэнгэрт хальсан Стив Жобс “Оны хүн”-ээр тодрох магадлал хамгийн өндөр байна.
Ганцхан хоногийн дотор түүний төлөө 8419 хүн санал өгчээ. Түүнчлэн Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, тэрбумтан Уоррен Баффет, ОУВС-гийн ерөнхийл өгч асан Доминик Страус Кан, Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Английн гүнж Кэйт Миддлтон нар сонгогдох магадлал хамгийн өндөр байна.
Хамгийн сонирхолтой нь шоу бизнесийн дуулиант хатагтай Ким Кардашьян нэр дэвшиж байгаа нь олны бухимдлыг төрүүлжээ. “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ийг ирэх сарын 16-нд тодруулах юм.
Ж.ТЭГШЭЭ