Арваннэгдүгээр сарын 5-наас үзэгчдийн хүртээл болж байгаа “Чонын алтан шагай” 30 ангит уран сайхны киноны аравдугаар анги өнөөдөр 20.00 цагт ТВ5 телевизээр гарна. Тавдугаар сарын 17-оос зураг авалтаа эхлүүлсэн эл киноны зохиогч нь Монголын утга зохиолын хорооны ерөнхийлөгч, доктор, профессор, До.Цэнджав. Киноны найруулагчаар Д.Энхбаатар ажиллаж, Төрийн соёрхолт, ар дын жүжигчин Б.Мөнхдорж зөвлөжээ.
Киноны гол дүрд “Хувьсал” продакшны жүжигчин Н.Цэнгэлжаргал, жүжигчин Ө.Мөнгөнтулга болон ардын жүжигчин П.Цэ рэндагва, Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Ш.Цэцэгээ, Ж.Сүххуяг, Д.Дэлгэрсайхан, ТВ5 телевизийн хөтлөгч У.Мөнгөнцэцэг нар тогложээ. 70 жүжигчин, 40 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөрөөр бүтсэн эл кинонд балетчин бүсгүй болон түүний гэр бүлийн амьдралаар төлөөлүүлэн өнөөгийн нийгэмд бий болсон бусармаг явдлуудыг харуулахыг зорьжээ.
Хүний наймаа, эрх мэдлийн төлөөх шунал, гэр бүлийн үл итгэлцэл гээд амьдралд тохиох олон үйл явдлыг нэгтгэсэн “Чонын алтан шагай” киноны хоёр дууг “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан зохиож, дуучин Ж.Алтанцэцэгтэй хамтран дуулжээ.