Оны шилдэг, гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso-2011” гала тоглолт энэ сарын 29-нд ДБЭТ-т болно. Сонгодог урлагт шимтдэг монголчуудын дунд хүлээлт үүсгэдэг томоохон арга хэмжээ бол яах аргагүй “Virtuoso” тоглолт билээ. Арав дахь жилдээ зохион байгуулах энэхүү тоглолтыг санаачлагч нь хөгжмийн боловсролыг дэмжих “Агаар мюзик” төвийнхөн. “Энэ жил дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийг уламжлал ёсоороо урьж тоглуулна. Онцлох зүйл гэвэл өмнөх жилүүдийнхээс олон уран бү тээлчийг хамруулж байгаа. Тэдэн дун даас “Virtuoso- 2011”-ийн шилдэг та ван орол цогчийг тодруулж, тусгайлан өрг өмжилнө” гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн.
Шилдэг таван оролцогчид хэн хэн багтсаныг дуулгая. -ХБК-ийн тавдугаар ангийн сурагч, морин хийлч Г.Чингүүн. Тэрбээр ёслолын франц цагаан хэмээх гоёмсог тайзнаа виолончелийн чавхдасыг уянгалуулснаар “Virtuoso-2011”-ийг эхлүүлэх аж. “Өнөөдөр” сонины “Дебют” буланд зочилж байсан тэрбээр энэ жил Чех улсад болсон Ж.Косианы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны тэргүүн, Францад болсон “Флемийн” хэмээх нэрээр алдаршсан уралдааны нэгд үгээр байрын эзэн болсон. Мөн АНУ-д болсон “Little Mozart” уралдаанд мөн тэргүүлсэн юм. Ийнхүү олон урал даанд магнайлсны зэрэгцээ тоглох ур чадварын хувьд жинхэнэ виртуоз байх ирээдүй түүнд бий хэмээн хөгжмийн мэргэжилтнүүд дүгнэдэг юм билээ.
-Морин хуурын чуулгын хоёр гоцлол хөгжимчин энэ удаагийн гала тоглолтын шилдгээр тодорчээ. Нэг нь тус чуулгын ятгачин О.Мөнхтогтох. Тэрбээр улиран одож буй онд Морин хуурын чуулгын бүрэлдэхүүнд болон “Арга билэг” хам лагийн гишүүний хувьд дэлхийн олон орны тайзнаа монгол хөгжмийн гай хамшиг, монгол тоглоочийн өвөрмөц ур чадварыг гайхуулан харуулсан юм. Хятадын “Сувдан” театр, Франц дахь ЮНЕСКОгийн байр, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр зэрэг нэр хүндтэй тайз наа тэр гоцолсон. Түүний тоглодог зохиолуудын дундаас нэгэн онцгой бү тээлийг онцлох нь зүйтэй болов уу. Энэ нь Морин хуурын чулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы “Фантази” хэмээх хос ятга, төгөлдөр хуурт зориулсан зохиол юм. Үүнийг чуулгынхаа төгөлдөр хуурч н.Баярцэцэгтэй хамтарч тоглохыг үзэж, сонссон хүн бүр монгол үндэсний ятга хөгжим ямар супер болохыг мэдэрдэг гэсэн. Ятгачин О.Мөнхтогтох энэхүү бүтээлээ “Virtuoso- 2011”-д толи луулах юм билээ.
Сонирхуулахад, маэстро Д.Түвшинсайхан уг зохиолыг энэхүү уран бүтээлчдийн “Virtuoso” гала тоглолтод зориулан бичсэн аж. -Морин хуурын чуулгын “Virtuoso-2011”-ийн шилдгээр тодорсон нөгөө уран бүтээлч бол морин хуурч Н.Жигжиддорж. Өнөө цагийн залуусын үлгэр дуурайл, бахархал болсон авьяастай, хичээнгүй энэ залуу мөн л Морин хурын чуулгатайгаа дэлхийг тойрч яваа цулбуур урттай нэгэн. Тэрбээр мөн энэ онд Хятадын “Сувдан” театр, Франц дахь ЮНЕСКО-гийн байр, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр зэрэг дэл хийн үзэгчдийн мөрөөдөл болсон онц гой тайз дээр гарч, морин хуурынхаа хял гасан чавхдасаар хүмүүсийг уйлуулсан. Ийм нэгэн залуу уран бүтээлчийг гарам гай уран бүтээлчдийн дундаас шилдгээр тодруулан өргөмжилж буй аж.
Сонгодог урлагийн олимп буюу П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XIV уралдааны хоёрдугаар байр, үзэгчдийн таашаалд нийцсэн дуучнаар шалгарч, гайхалтай ам жилт үзүүлсэн баритон, ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван болон уг уралдааны хоёрдугаар байрн эзэн мөнгөн медальт Э.Амартүвшин нарыг “Virtuoso- 2011” гала тоглолтын шилдэг уран бүтээлчээр тодруулжээ.
Эдгээр уран бүтээлчийн зэрэгцээ арван жилийн турш уг тоглолтод уригдан, оролцож байсан 20-иод уран бүтээлч энэ үдэш үзэгчидтэй нэгэн үд шийг үдэх юм байна. Энэ жилийн гала тоглолтыг заг варын “Chic” салонтой хамтран зо хион байгуулж буй. Тус хамт олон энэ хүү тоглолтод оролцох эмэгтэй уран бү тээлч дийг даашинз хийлгэх эрхээр шагнахаа мэдэгджээ.
Э.ХАНА